Skip Navigation

National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

.Монгол [Mongolian (Khalkha)]


 
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

Chapter 40   3 to 4 Months (12 to 16 Weeks): Taste Buds, Jaw Motion, Rooting Reflex, Quickening

Ургийн жин 11 - 12 дахь долоо хоногт 60 орчим хувиар нэмэгдэнэ.

12 долоо хоног өнгөрснөөр жирэмсний эхний гурван сар төгсөнө.

Энэ үед амны хөндий дотор амт мэдрэгчүүд бий болно.
Эхээс төрөхөд амт мэдрэгчүүд зөвхөн хэл, тагнайд л үлдсэн байна.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн 12 дахь долоо хоногоос эхэлж, 6 долоо хоног үргэлжилнэ.

Шинэ төрсөн хүүхдийн гэдэсний анх ялгарах бодисыг зунгаг гэдэг. Зунгаг нь хоол боловсруулах фермент, уураг, хоол боловсруулах системээс гуужсан амьгүй эсүүдээс бүрдэнэ.

Дээд мөчийн урт нь 12 дахь долоо хоногт биеийн урттай зохистой харьцаандаа бараг хүрсэн байна. Доод мөч зохих харьцаандаа хүртэл арай илүү хугацаа шаардагдана.

Одоо ургийн ар нуруу ба толгойн оройгоос бусад бүх хэсэг зөөлөн хүрэхийг мэдэрч хариу үйлдэл хийнэ.

Энэ үед хүйсээс хамаарсан хөгжлийн ялгаа ажиглагдаж эхэлнэ. Жишээлбэл эмэгтэй ураг эрэгтэйгээсээ илүү олон удаа эрүүгээ хөдөлгөнө.

Өмнө нь амны орчим цочрол өгөхөд арагш зайлах хариу үйлдэл хийж байсан бол одоо харин цочрол өгсөн зүг рүү эргэж амаа ангайна. “Чиглүүлэх рефлекс” гэдэг энэ хариу үйлдэл төрсний дараа ч хадгалагдаж, хөхүүлэх үед ээжийнхээ хөхийг олж үмхэхэд нь хэрэг болдог.

Хацарт өөх хуримтлагдаж эхлэн, нүүр хэлбэржих нь үргэлжилж, шүд үүсэж эхэлнэ.

15 дахь долоо хоногт чөмгөнд цус үүсгэгч эсүүд үржинэ. Цусны эсийн ихэнх нь чөмгөнд үүснэ.

Үр хөврөл 6 дахь долоо хоногоосоо хөдөлж эхэлдэг ч эх нь үрийнхээ хөдөлгөөнийг 14 – 18 дахь долоо хоногоос л мэдэрдэг. Энэ үйл явдлыг хүмүүс “хүүхэд хөдөллөө” гэлцдэг.


Add a Comment

Your Name: Log In 3rd-party login: Facebook     Google     Yahoo

Comment: