Skip Navigation

National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

.Монгол [Mongolian (Khalkha)]


 
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

The Embryonic Period (The First 8 Weeks)

Embryonic Development: The First 4 Weeks

Chapter 3   Fertilization

Биологийн үүднээс, эрэгтэй эмэгтэй хоёр хүн бэлгийн эсээрээ дамжуулан тус бүр 23 хромосомоо нийлүүлж, үр тогтсон тэр л мөчөөс хүний хөгжил эхэлж байгаа юм.

Эмэгтэй хүний бэлгийн эсийг “ооцит” буюу “өндгөн эс” гэнэ.

Харин эрэгтэй хүний бэлгийн эсийг “сперматозоид” буюу “эр бэлгийн эс” гэдэг.

Өндгөн эс өндгөвчөөс гадагшилсны дараа шинжлэх ухаанд “Фаллопийн хоолой” гэж нэрлэдэг умайн 2 хоолойн аль нэгэнд эр бэлгийн эс, өндгөн эс хоёр нэгдэнэ.

Эмэгтэйн өндгөвч нь савтайгаа умайн хоолойгоор холбогдож байдаг.

Хоёр эс нэгдсэнээр үүссэн нэг эсийг зигот гэдэг, энэ нь “нийлж нэгдсэн” гэсэн утгатай.

Chapter 4   DNA, Cell Division, and Early Pregnancy Factor (EPF)

Зигот эсийн 46 хромосом нь шинэ хүний генетикийн бүрэн мэдээллийг багтааж байдаг. Хүний хөгжлийн тэрхүү нарийн төлөвлөгөө ДНХ-гэдэг нягт эрчлэгдсэн хэлбэртэй молекулд бичигдсэн байдаг. Энэ молекулд хүний бие хэрхэн хөгжих бүх заавар багтсан байдаг.

ДНХ-ийн молекулын хос спираль бүтэц эрчилсэн шатыг санагдуулна. Уг “шатны” гишгүүрүүд гуанин, цитозин, аденин, тимин хэмээх хос молекулуудаас бүрдэнэ.

Гуанин нь зөвхөн цитозинтой хосолдог бол аденин нь зөвхөн тиминтэй хосолно. Хүний нэг эсэд 3 тэрбум орчим ийм хослол байна.

ДНХ нь маш арвин иэдээлэлтэй бөгөөд хэвлэж болдогсон бол нэг л эс дэх хослол бүрийн эхний үсгүүд л гэхэд 1.5 сая хуудас болох юм!

Хүний нэг эсийн ДНХ хэсгүүдийг үзүүрээр нь залгавал даруй 1 метр болно.

Насанд хүрсэн хүний бүх 100 триллион эсийн ДНХ-г эрчлээсийг нь задалж сунгавал 100 тэрбум километр урт болно. Энэ нь Дэлхийгээс Нар хүртэл 340 удаа очоод эргээд ирэхтэй тэнцэх зай юм.

Үр тогтсоноос 24 – 30 цагийн дараа зигот эсийн анхны хуваагдалт дуусна. Эс хуваагдах үйл явц цааш үргэлжилж, нэг эс хоёр хуваагдаж, хоёр эс дөрөв болж цааш олширно.

Үр тогтсоноос хойш ердөө 24 - 48 цагийн дараа эхийн цуснаас “жирэмсний эрт үеийн фактор” хэмээх даавар илрүүлж жирэмсэлснийг тогтоох боломжтой.

Chapter 5   Early Stages (Morula and Blastocyst) and Stem Cells

Жирэмсний 3 - 4 дэх өдөр эс хуваагдах явцад үр хөврөлийг морул гэнэ.

Жирэмсний 4 - 5 хоногт энэхүү эсэн бөмбөлөг дотор хөндий зай үүсэх бөгөөд энэ үед үр хөврөлийг бластоцист гэдэг.

Бластоцистийн дотор талын эсүүдийг дотоод эсийн масс гэх агаад тэдгээр нь хүний толгой, их бие, бусад амин чухал бүтцийг үүсгэнэ.

Дотоод эсийн масс дахь эсүүд тус бүр нь хүний биеийн 200 гаруй төрлийн эсийг үүсгэх чадвартай тул тэдгээрийг үр хөврөлийн үндсэн эс гэдэг.

Chapter 6   1 to 1½ Weeks: Implantation and Human Chorionic Gonadotropin (hCG)

Үр хөврөл умайн хоолойгоор доошилж савны дотоод хананд бэхлэгдэнэ. Имплантаци гэдэг энэ үйл явц жирэмсний 6 дахь хоногт эхлээд 10 – 12 дахь хоног дээр дуусдаг.

Өсөж байгаа үр хөврөл хорионт гонадотропин хэмээх даавар ялгаруулдаг ба жирэмснийг тодорхойлох сорилтын ихэнх нь энэхүү дааврыг илрүүлэх зарчимд тулгуурладаг.

Хорионт гонадотропин эхийн биеийн бусад дааварт нөлөөлж, сарын тэмдэг ирэхийг зогсоож, жирэмсэн үеийг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Chapter 7   The Placenta and Umbilical Cord

Үр хөврөл эхийн умайд суусны дараа бластоцистийн гаднах эсүүдээс эхийн бие махбод ба хүүхдийн бодисын солилцооны системийн хооронд зуучлагч орчин болох ихэс үүснэ.

Ихэс эхийн биеэс үр хөврөлд хүчилтөрөгч, шим тэжээл, даавар, эм зэргийг дамжуулж хүргэнэ; ялгаруулсан хаягдал бодисыг зайлуулна; эхийн цус үр хөврөлийн цустай холилдохоос сэргийлнэ.

Ихэс бас даавар ялгаруулж, үр хөврөл болон ургийн температурыг эхийн биеийнхээс арай өндөр байлгана.

Эхийн хэвлий дэх хүүхэд хүйн судсуудаар дамжуулан ихэстэй харьцаж байдаг.

Ихэс урагт амьдрахад нь шаардлагатай биологийн бүх нөхцлийг хангаж өгдөг нь орчин үеийн сэхээн амьдруулах тасгийн бүх төхөөрөмжөөс огт дутахгүй.

Chapter 8   Nutrition and Protection

Эхний долоо хоногт дотоод эсийн масс гипобласт, эпибласт хэмээх хоёр давхарга үүсгэнэ.

Гипобластаас үүсэх шар хүүдийгээр эхийн биеэс үр хөврөлд жирэмсний эрт үед шим тэжээлийн бодис хангагддаг.

Эпибластын эсүүдээс үүсэх амнион гэдэг усан бүрхэвчид хөврөл, дараа нь ураг эхээс төрөх мөч хүртлээ өсөж хөгжиж байдаг.

Chapter 9   2 to 4 Weeks: Germ Layers and Organ Formation

Ойролцоогоор 2,5 долоо хоног болоход эпибластаас өөр өөрийн тодорхой үүрэг бүхий давхаргыг бүрдүүлэх эктодерм, эндодерм, мезодерм хэмээх 3 эд үүсдэг.

Эктодерм нь хөгжиж тархи, нугас, мэдрэл, арьс, хумс, үс зэрэг олон бүтэц бий болгоно.

Эндодерм нь амьсгалын болон хоол боловсруулах системийг бүрдүүлэхээс гадна элэг, нойр булчирхай зэрэг чухал эрхтний хэсгийг үүсгэнэ.

Мезодерм нь зүрх, бөөр, яс, мөгөөрс, булчин, цусны эс, бусад бүтцүүдийг үүсгэнэ.

3 долоо хоног болоход тархи нь их тархи, дунд тархи, бага тархи хэмээх гурван хэсэгт хуваагдан хөгжинө.

Мөн амьсгалын ба хоол боловсруулах системийн хөгжил үргэлжилнэ.

Шар хүүдийд цусны эс анх бий болмогц үр хөврөлд бүхэлд нь судаснууд бий болж, гуурс хэлбэрийн зүрх ч үүснэ.

Түргэн томорч байгаа зүрх маш богино хугацаанд эвхэгдэж зүрхний тасалгаанууд бүрэлдэж эхэлнэ.

Үр тогтсоноос хойш 3 долоо хоног ба нэг өдөр өнгөрөхөд зүрх цохилж эхэлнэ.

Адил үүрэг бүхий бүлэг эрхтнийг эрхтний систем гэх агаад цусны эргэлтийн систем нь хамгийн түрүүнд ажиллагаанд ордог систем юм.

Chapter 10   3 to 4 Weeks: The Folding of the Embryo

3 ба 4 дэх долоо хоногийн хооронд хүүхдийн биеийн ерөнхий хэлбэр бүрэлдэж эхлэх ба үр хөврөлийн тархи, нугас, зүрх шар хүүдийд харагдана.

Үр хөврөл маш түргэн өсөж, эвхэгдэж эхэлнэ. Энэ үеэр шар хүүдийн хэсэг нь хоол боловсруулах системд нэгдэж, мөн цээж, хэвлийн хөндийг үүсгэнэ.


Add a Comment

Your Name: Log In 3rd-party login: Facebook     Google     Yahoo

Comment: